Баянхошууны тойргийн авто замыг маргааш түр хаана

Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Баянхошууны тойрог орчмын авто замын баруун болон зүүн урсгалыг маргааш буюу 2026 оны есдүгээр сарын 8-ны 07:00-14:00 цаг хүртэл хэсэгчлэн хаана.
Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээлснээр, энэ хугацаанд авто замын суурь асфальт бетон хучилт хийх бөгөөд иргэд, жолооч нар өөр замаар зорчихыг хүсчээ.
НЗДТГ болон Дэлхийн банк хамтран “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн хүрээнд Геологийн төв лабораториос Баянхошуу, Баруунсалааны салдаг уулзвар хүртэлх 5.6 километр авто замыг шинэчилж байгаа аж.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

