Баруун аймгуудын нутгаар цасаар шуурна

Аравдугаар сарын 21-22-нд шилжих шөнө Баян-Өлгий, Ховдын өмнөд, Увс, Говь-Алтайн зарим, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Завханы ихэнх, Хөвсгөл, Архангайн баруун сумдын нутгаар нойтон цас, цас орж цасаар шуурна.
Маргааш буюу аравдугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Архангай, Хөвсгөл, Булган, Төв аймгийн зарим, Сэлэнгийн ихэнх сумдын нутгаар 0.0-8.0 мм нойтон цас, цас орж цасан шуурга шуурна.
Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Малчид малаа шуурганд уруудах, төөрөхөөс сэргийлж, өвс тэжээлийн нөөцөө бэлтгэн, жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг анхааруулав.
Холбоотой мэдээ

Улаанбаатар хот тийболлын спортыг хөгжүүлэхээр Японтой хамтран ажиллана

Монгол, Германы Хамтарсан тунхаглалын гол агуулга: алт боловсруулах үйлдвэр, визийн хөнгөлөлт

Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг 30 хоногт тогтооно

Аппликэйшний зээлийн сарын хүү 4.5 хувиас хэтрэхгүй байхаар шийдвэрлэлээ

Монголбанк, Германы Холбооны банктай санамж бичиг байгууллаа

