Банкны нэр ашигласан хуурамч дуудлага, SMS нэмэгдэж байна

AI мэдээ
Банкны нэр ашигласан хуурамч дуудлага, SMS нэмэгдэж байна

Сүүлийн өдрүүдэд аль нэг үүрэн операторын дугаараас иргэд рүү холбогдож эсвэл SMS илгээж, банкны нэрийг ашиглан интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг хууль бусаар авах оролдлого эрс нэмэгдсэн байна.

Хуурамч дуудлага, SMS-д “Кредит картын төлөлтөө хийнэ үү”, "Таны зээлийн хугацаа хэтэрлээ", “Таны нэр дээр зээл авах гэж байна” гэх мэт олон төрлийн зохиомол шалтгаан ашиглаж байна.

Иймд иргэд аливаа сэжигтэй дуудлага, SMS-ээр ирсэн линк дээр дарахгүй байх, ямар ч тохиолдолд интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн баталгаажуулах код болон картын мэдээллээ бусдад өгөхгүй байхыг анхааруулж байна.

Банк таны нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн баталгаажуулах код, картын мэдээллийг асуудаггүй.

Сонор сэрэмжтэй байж, өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ цахим залилангаас хамгаалахыг уриалж байна.

Нийгэм, эдийн засагХууль, эрх зүйУншигчдад
0

Холбоотой мэдээ