Балбын мөсөн голын нуранги цөмийн бөмбөгөөс хүчтэй байсан гэж эрдэмтэн мэдэгдэв

AI мэдээ
Балбын мөсөн голын нуранги цөмийн бөмбөгөөс хүчтэй байсан гэж эрдэмтэн мэдэгдэв

Катмандугийн Инженерийн хүрээлэнгийн Гамшгийн судалгааны төвийн захирал Басанта Раж Адхикари Балбад болсон үерийн улмаас үүссэн мөсөн голын нуранги цөмийн бөмбөгийн дэлбэрэлтээс илүү хүчтэй байсан гэж мэдэгджээ.

Тэрээр Foreign Policy сэтгүүлд өгсөн ярилцлагадаа мөсөн голыг тогтоож байсан чулуу нуран унаснаар чулуулаг болон мөсний масс тасарч, цасан нуранги үүсгэсэн гэж тайлбарласан байна. Эрдэмтний хэлснээр энэ үйл явцаас ялгарсан энерги нь цөмийн бөмбөгийнхөөс ч илүү байжээ.

Түүний тооцоолсноор мөсөн голын нуралтын хэмжээ 300 сая куб метрээс давсан байж магадгүй бөгөөд энэ нь ойролцоогоор 120 мянга орчим олимпийн усан сантай тэнцэх хэмжээний эзлэхүүн юм.

Нийгэм, эдийн засаг
2

Холбоотой мэдээ