Багануурт нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулна

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын үйлдвэр байгуулах, үйл ажиллагааг эрхлэх "Багануур нүүрс-химийн үйлдвэр" ХХК-ийг байгуулахыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаан "Чингис хаан баялгийн сан нэгдэл" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгажээ. Компани нь нийслэлийн өмчит хуулийн этгээдтэй хамтран нийт гаргасан энгийн хувьцааны 67 хувийг эзэмших нөхцөлтэй.
Үлдэх 33 хувийн хувьцаа эзэмшигчийг тогтоох асуудлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлэнэ.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилготой тус үйлдвэр жилд 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэх хүчин чадалтай, 400 хүнийг ажлын байраар хангах, 40 МВт дулааны цахилгаан станц бүхий бүтээн байгуулалтыг энэ оны IV улиралд эхлүүлж, 2028 оны I улиралд ашиглалтад оруулахыг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болгосон.
"Чингис хаан баялгийн сан" нэгдэл өөрийн эзэмшлийн хувийг охин компани "Эрдэнэс ҮТП" ХХК-иар, нийслэл өөрийн хувийг "Нийслэлийн түншлэлийн сан хувийн сан ХОС ТЗК" ХХК-иар дамжуулан хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Засгийн газрын тогтоол батлагдсанаар төрийн түншлэгчийн эрх зүйн этгээд тодорхой болж, сонгон шалгаруулалт, түншлэлийн гэрээ болон бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

