Багануур, Багахангай чиглэлийн автобусны эцсийн зогсоол аравдугаар сарын 23-наас өөрчлөгдөнө

Х:17 "Багануур–Тэнгэр плаза" болон Х:18 "Багахангай–Тэнгэр плаза" чиглэлийн нийтийн тээврийн автобусны нийслэл хот талын эцсийн зогсоол аравдугаар сарын 23-ны өдрөөс "Чулуун овоо" болж өөрчлөгдөнө. Энэ тухай Нийтийн тээврийн бодлогын газар мэдээлэв.
Өөрчлөлтийн шалтгааныг "Баянзүрх зорчигч тээврийн төв"-ийн гадна талбайн зогсоолын зай талбай бага, хот хооронд болон нийтийн тээврийн олон чиглэлийн автобус тус зогсоолд эцэслэн зогсдогтой холбоотойгоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилготой гэж тайлбарласан байна.
Иймд иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ дээрх чиглэлүүдийн эцсийн зогсоолын өөрчлөлтийг анхаарахыг сануулжээ.


Холбоотой мэдээ

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт 15 хувьтай үргэлжилж байна

Нийслэл хийн түлшинд шилжүүлэх ажлыг ирэх онд үргэлжлүүлнэ

Банкны нэр ашигласан хуурамч дуудлага, SMS нэмэгдэж байна

Илон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX-ийн хувьцаа бэлэглэхээ амлав

Капитрон банкны 2026 оны III улирлын санхүүгийн тайлан: нийт актив 4,041.2 тэрбум төгрөг

