Бага насны хүүхдийн томуугийн вакцины хугацааг 10 дугаар сарын 15 хүртэл сунгалаа

AI мэдээ
Бага насны хүүхдийн томуугийн вакцины хугацааг 10 дугаар сарын 15 хүртэл сунгалаа

Нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн дархлаажуулалтад зорилтот бүлгийн 293,610 иргэнийг хамруухаар төлөвлөснөөс энэ сарын 2-ны байдлаар 69.2 хувьтай үргэлжилж байна гэж НЭМГ-аас мэдээлэв.

Анх энэ сарын 3-нд дархлаажуулалтын хугацаа дуусах гэж мэдээлж байсан ч 6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхдүүдийн улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтыг аравдугаар сарын 15-ны өдрийг дуустал үргэлжлүүлэхээр болжээ.

Түүнчлэн 6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхэдтэй ажилтан, албан хаагчдадаа хүүхдүүдээ дархлаажуулалтад хамруулах цаг гаргаж, дэмжлэг үзүүлэхийг албан байгууллага, ААН-үүдэд уриалав.

Иргэд өөрт хамгийн ойр өрхийн эмнэлэг болон эрүүл мэндийн төвд хандаж, томуугийн вакцинд хамрагдах боломжтой бөгөөд БНСУ-д үйлдвэрлэсэн 4 цэнт вакциныг тарьж байгаа юм.

Эрүүл мэндУншигчдад
2

Холбоотой мэдээ