Баавгайн унтуулгын бууны гэрээг аравдугаар сарын 16-нд байгуулна

AI мэдээ

Аравдугаар сарын 10-11-ний өдрүүдэд хүрэн баавгай үзэгдэх, суурьшлын бүсэд нэвтрэх, малд халдах тухай нийт 62 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Унтуулгын бууны иж бүрдэл худалдан авахад 450 сая төгрөгийн тендер зарласан талаар БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир мэдээлэв.

Тэрээр яамны зүгээс намраас хойш баавгайн талаар сэрэмжлүүлсэн гээд, "Унтуулгын буу манай улсад байхгүй учраас тендер зарласан байгаа. Эхний ээлжинд ангийн компаниуд цацлагыг оруулж ирээд борлуулж байна. Бид олон улсын үнэ ханшийг судалж байгаад тендер зарласан ямар нэгэн ашиг хонжоо гаргах зүйл байхгүй" гэж хэллээ.

Бууны 10 гаруй дагалдах хэрэгсэл байдаг. Цахим орчинд зөвхөн бууны үнийн мэдээлэлтэй харьцуулсан ташаа мэдээлэл явж байна лээ.

Шаардлагатай төсөв санхүүжилтийг шийдсэн бөгөөд худалдан авах ажлыг хариуцсан байгууллага ажлаа шуурхай гүйцэтгэх шаардлагатай байгааг тэрээр дурдав. Онцгой цагдаагийн байгууллагууд, байгаль орчны газар болон мэргэжлийн анчидтай хамтарч ажиллаж байна.

Аравдугаар сарын 16-нд унтуулгын бууг худалдан авах гэрээг хийнэ.

Холбогдох албан тушаалтнууд надад хариуцлага хүлээлгэх шаардлагатай гэж үзвэл хариуцлага хүлээж болно гэж сайд нэмж хэлэв.

Нийгэм, эдийн засагУлс төрУншигчдад
2

Холбоотой мэдээ