Баавгайн хуурамч мэдээлэл тараавал 300 мянгаас 3 сая төгрөгөөр торгоно

Цахим орчинд баавгайтай холбоотой зохиомол зураг, хуурамч дуудлагын тохиолдол нэмэгдэж байгаа тул Зөрчлийн тухай хуулиар торгох, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээлэв.
Хуурамч мэдээлэл нь бодит дуудлагад цаг алдах, иргэдийг төөрөгдүүлэх, айдаст автуулах зэрэг сөрөг нөлөөтэй гэж яамнаас онцлов.
Зөрчлийн тухай хуулийн 15.9 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар иргэнийг 300,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 3,000,000 төгрөгөөр торгоно.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

