Баавгайн халдлагын дараа: 12 аймагт булчин сулруулах буу худалдан авч хүргүүлэхээр төлөвлөжээ

Баавгай хүн рүү халдсан асуудлаар Байгалийн нөөцийн бодлого зохистой ашиглалтын газрын дарга Т.Балжинням бодлогын арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Монгол Улсын хэмжээнд энэ онд тусгай хамгаалалттай бүс нутаг, 11 аймаг, нийслэлд баавгай үзэгдсэн 754 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 80-аад хувь нь бамбарууш болон бамбаруушаа дагуулсан баавгай байжээ.
Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 1.8 тэрбум төгрөгийг гаргуулаад байгаа бөгөөд 12 аймагт зүү шидэгч буюу булчин сулруулах бууг шууд гэрээ байгуулан худалдан авч хүргүүлэхээр төлөвлөөд байгаа аж.
Энэ буу аймаг, нийслэлд байхгүй бөгөөд өмнө нь зөвхөн олон улсын байгууллага, судлаачид судалгаа шинжилгээндээ зориулж ашигладаг байжээ. Мөн орон нутагт ажиллаж байгаа алба хаагчдын зардлыг хүсэлтийн дагуу олгож байгаа юм байна.
Өнөөдрийн байдлаар найман аймагт баавгай агнах 27 зөвшөөрөл олгосон байна. Үүнээс агнасан зургаан тохиолдол бүртгэгдсэн. Агнах ажиллагааг мэргэжлийн хүмүүсээр агнуулах, цагдаа болон онцгой байдлын газартай хамтарч хийх чиглэлийг өгөөд байгаа аж.
Монгол Улсын хэмжээнд 1986 онд баавгайн тооллогыг хийж байсан ба баавгай нь нэн ховор амьтанд ордог байна. Цаашид баавгай болон бусад зэрлэг амьтны тооллогыг хийж, цаашид авах арга хэмжээндээ тусгаж ажиллана гэв.
Мөн баавгай нэг орж ирсэн айл руугаа дахиж орж ирэх асуудал давтагдаж байгаа аж. Хамгийн эрсдэлтэй аймгууд буюу Хэнтийд 209, Дархан-Уулд 210, Сэлэнгэд 86, Хөвсгөлд 65 тохиолдол бүртгэгдсэн байна.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

