Баавгайн халдлагад өртсөн иргэний ар гэрт нөхөн олговор олгоно

AI мэдээ
Баавгайн халдлагад өртсөн иргэний ар гэрт нөхөн олговор олгоно

Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо буюу Шар хаднаас 23 км зайтай газарт айлын гэр рүү баавгай халдаж, нэг хүний амь нас өртөж, нэг хүн хүнд гэмтсэн хэрэг энэ сарын 8-ны шөнө гарчээ.

Нас барсан иргэний ар гэрт нөхөн олговор олгох талаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл өглөө.

"Улсын онцгой комисс баавгайн асуудлыг аюултай эрсдэлийн хэмжээнд авч үзэн, хурлаар хэлэлцэх бодит асуудал болгосон. Тухайн өдөр Ерөнхий сайдад мэдээлэл өгөөд нэмж албан даалгавар авсан. Сум, аймгийн онцгой байдлын дарга нарт баавгай орж ирсэн бүсээ тогтоо гэх үүрэг өгсөн" гэж тэрбээр хэллээ.

Энэ эрсдэлтэй бүсэд дотоодын цэргийн байгууллага гэхгүй мэргэжлийн анчин ажиллуулъя гэсэн. Анчин гэдэг Галт зэвсгийн тухай хуулиар тодорхой хэмжээнд сэтгэцийн эрүүл мэндийн шалгалт өгч, сертификат авдаг. Ийм анчид эрсдэлтэй гэж тогтоосон бүсэд аюулгүй байдлыг хангах ажиллагаанд оролцож болно. Түүнээс хэтрээд тухайн амьтны гал голомт руу ороод урьдчилан сэргийлэх нэрийдлээр буудаж болохгүй.

"Баавгайд алим, жүрж тавьж өгч байгаа нь буруу шүү, улам амтшуулаад байна. Баавгайд бариулж амь насаа алдсан иргэний ар гэрт нөхөн олговор олгоно. Хууль тогтоомжийн дагуу Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байна" гэж Н.Номтойбаяр мэдэгдлээ.

Нийгэм, эдийн засагХууль, эрх зүйУншигчдад
1

Холбоотой мэдээ