Баавгайн дуудлагын хоёрыг хиймэл оюун ухаанаар хийсэн хуурамч мэдээлэл гэж тогтоожээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод баавгайтай холбоотой гурван дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Тэдгээрийн хоёр нь хиймэл оюун ухаан ашиглаж зураг тараасан илт худал мэдээлэл байжээ.
Хуурамч мэдээллүүдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан байна. Харин нэг дуудлагыг хяналтын камераар баталгаажуулж шалгахад баавгай байж болзошгүй байсан учир хяналт шалгалтын ажиллагааг явуулсан гэв.
Худал мэдээлэл тараасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар:
- Иргэнийг 300,000 төгрөгөөр
- Хуулийн этгээдийг 3,000,000 төгрөгөөр торгоно.
Зэрлэг баавгайн дайралт нь бодитойгоор аюул занал учруулж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэлтэй байгаа энэ үед хуурамч мэдээлэл түгээхгүй байхыг анхаарууллаа.
Учир нь дуудлага мэдээлэл бүр дээр бүрэлдэхүүн гарч ажиллаж байгаа учир хуурамч дуудлагаас үүдэж өөр бодит аюул учирсан дуудлагад явах байсан боломжийг хязгаарлана гэдгийг анхааруулав.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

