Баавгайн дайралтад амиа алдсан иргэнд буцалтгүй тусламж үзүүлнэ
Энэ сарын 7-8-нд шилжих шөнө БЗД-ийн 35-р хороо Улиастайн Бурхантын аманд нэг иргэн баавгайд бариулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ асуудлаар УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээс тодруулахад, баавгайн дайралтад өртөж амиа алдсан иргэнд буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн гэдгийг мэдээлэв.
Мөн эрүүл мэндээрээ хохирсон, эд хөрөнгөөрөө хохирсон, адуу малаа алдсан иргэдэд тодорхой хэмжээний нөхөн төлбөр олгох шийд гарч, холбогдох ажлууд хийгдэж байна. Малаа баавгайд идүүлж хохирсон тохиолдолд аймаг, сумынхаа онцгой комисст бүртгүүлж, холбогдох баримт материалаа бүрдүүлж өгөх шаардлагатай.
Энэ жил баавгайтай холбоотой иргэд хохирсон маш олон тохиолдол бүртгэгдэж байна. Хохирлын хэмжээг одоогийн байдлаар эцэслэн тогтоогоогүй байгаа. Өчигдөр л гэхэд Хэнтий аймагт нэг тохиолдол бүртгэгдсэн. Мөн Хөвсгөл аймагт баавгай иргэн руу дайрсан тохиолдол гарлаа.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

