Баавгайд хохирсон иргэдэд нөхөн төлбөр олгох асуудлыг шийдвэрлэнэ

AI мэдээ
Баавгайд хохирсон иргэдэд нөхөн төлбөр олгох асуудлыг шийдвэрлэнэ

Баавгайд бариулаад амь насаа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон иргэдэд нөхөн төлбөр олгох асуудал өнгөрсөн долоо хоногт Улсын онцгой комиссын хурал болон Ерөнхий сайдын шуурхай хурал дээр яригдсан байна. Орон нутагт гэр нь баавгайд сүйтгэгдэж, эд хөрөнгө нь гэмтсэн хэд хэдэн тохиолдол гарсан тул хохирол нөхөн төлүүлэх, төлбөр барагдуулах асуудлыг мөн хэлэлцсэн гэдгийг УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэв.

Уг асуудлыг Гамшгаас хамгаалах тухай хуулиар зохицуулах боломжгүй тул Засгийн газрын Тусгай сангийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд, журмын дагуу шийдвэрлэх шийдвэр гарчээ.

Мөн Монгол орны хүрэн баавгайн тархалт, популяцын төлөв, амьдрах орчны судалгаа, мониторингийн нэгдсэн тогтолцоог бий болгохоор ажиллаж байгаа талаар Биологийн хүрээлэнгээс мэдээлэв. Уг ажил хэрэгжсэнээр автоматжуулсан камерын систем бий болгож, зөвхөн баавгай бус биологийн олон янз байдлын судалгааг давхар хийх боломжтой гэсэн дүгнэлт гарсан байна.

Нийгэм, эдийн засагХууль, эрх зүйУншигчдад
2

Холбоотой мэдээ