Баавгайд бариулсан иргэний биеийн байдал хүнд хэвээр байна

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 2026.10.07-ны шөнийн 01:00 цагийн үед "Баавгайд бариулсан" гэх оноштой хүргэгдэж ирсэн өвчтөний биеийн байдал одоогоор хүнд байна.
Тухайн иргэн толгойн хэсэгт том хэмжээний хуулагдсан шархтай, цөмрөлт цууралттай, цээж хэвлийн хэсэгт дарагдаж шахагдсан зовиуртай ирсэн байна.

Эмнэлгийн зүгээс мэс заслын болон шаардлагатай тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэн, биеийн байдлыг тогтворжуулах арга хэмжээг авсан.
ГССҮТ-өөс иргэд, олон нийтэд хандаж, хотын бүсэд зэрлэг ан амьтан, баавгай орж ирсэнтэй холбоотойгоор гэр, хашаа болон амьдарч буй орчин тойрны аюулгүй байдалд анхаарах, холбогдох байгууллагуудын зүгээс зэрлэг баавгайн халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайг зөвлөж байна.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

