Баавгайд бариулсан иргэн ГССҮТ-ийн Салбар эмнэлэгт хүнд байдалтай хэвтэж байна

2026.10.08-ны шөнийн 01:00 цагийн үед Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт "Баавгайд бариулсан" гэх оноштой өвчтөн хүргэгдсэн. Одоогоор биеийн байдал нь хүнд байна.
Гэмтлийн шинж чанарыг дурдвал, толгойн хэсэгт том хэмжээний хуулагдсан шархтай, цөмрөлт цууралттай, цээж хэвлийн хэсэгт дарагдаж шахагдсан зовуурьтай иржээ.
Эмнэлгийн зүгээс мэс заслын болон шаардлагатай тусламж үйлчилгээг шуурхай үзүүлж, биеийн байдлыг тогтворжуулах арга хэмжээг авсан.
Хотын бүсэд зэрлэг ан амьтан, баавгай орж ирсэнтэй холбоотойгоор гэр, хашаа болон амьдарч буй орчин тойрны аюулгүй байдалд анхаарах, холбогдох байгууллагуудын зүгээс зэрлэг баавгайн халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайг ГССҮТ-өөс зөвлөлөө.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

