Баавгай үзэгдвэл 11-310005, 72720303 дугаарт мэдэгдэхийг анхааруулав

AI мэдээ
Баавгай үзэгдвэл 11-310005, 72720303 дугаарт мэдэгдэхийг анхааруулав

Нийслэл орчимд баавгай үзэгдсэн тохиолдолд 11-310005 болон 72720303 дугаарын утсанд мэдэгдэхийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

Есдүгээр сарын 21-ний үүрээр нийслэл хотын суурьшлын бүсүүдэд баавгай орж ирсэн мэдээллийн дагуу Нийслэлийн Байгаль орчны газар, Онцгой байдлын байгууллага болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хамтран хяналт шалгалт, эрэн хайх ажиллагаа зохион байгуулж байна.

Зэрлэг араатан амьтан учраас байгалийн бартааг бараадаж байгаа гэж таамаглаж байгаа бөгөөд иргэд баавгайтай тааралдвал ойртолгүйгээр холдоод Нийслэлийн онцгой байдлын утас руу мэдэгдэхийг анхааруулав. Үргээж айлгах болон өөрсдөө барьж авах гэж оролдохгүй байхыг хатуу санууллаа.

Баавгайтай таарсан тохиолдолд:

  • Ажлын цагаар Нийслэлийн Байгаль орчны газар 72720303
  • Ажлын бус цагаар Нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсанд яаралтай мэдэгдэнэ үү.

Нийслэлийн хэмжээнд 2016 оны үед баавгай орж ирсэн хэд хэдэн тохиолдол гарч байжээ. Энэ жилийн хувьд самар жимс ховор байгаатай холбоотойгоор баавгай уулнаас буусан дуудлага мэдээлэл улсын хэмжээнд 80 гаруй, нийслэлийн хэмжээнд 10 гаруй бүртгэгджээ.

Нийгэм, эдийн засагЭрүүл мэндУншигчдад
1

Холбоотой мэдээ