Баавгай суурьшлын бүсэд орж ирсэн дуудлага нэмэгдэж, самар түүхийг хориглов

Сүүлийн өдрүүдэд баавгай суурьшлын бүсэд орж ирсэн дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна. Албаныхан үүнийг идэш тэжээл дутмаг байгаатай холбоотой гэж мэдээлж байсан.
Зэрлэг амьтдын идэш тэжээлийн хомсдол, 2026 оны хуш модны самрын ургалтын судалгааны мэдээг үндэслэн 2026 онд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүж бэлтгэхийг хориглосон байдаг.
Байгаль хамгаалагч Б.Даваадалай хэлэхдээ "Бид тусгай хамгаалалттай газрынхаа хууль дүрмийнхээ дагуу хэлж яриад анхааруулга өгч самарчдыг буулгах арга хэмжээ авч ажилладаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар байгалийн дагалт баялгийг олборлох хориотой байдаг. Баавгай, хэрэм болон бусад ан амьтдын амьдрах орчин гэдгийг бодох хэрэгтэй" гэв.
Тэрбээр "Зарим тохиолдолд санамсар болгоомжгүй байдлаас үүдэн самарчид ой хээр гал тавьдаг. Тэр болгон очоод унтраах боломжгүй машин техник, мотоцикл очихооргүй газарт түймэр гарсан байдаг" гэлээ.
Хууль бусаар самар түүсэн иргэн "Адилхан л таван цаасны төлөө явж байна. Самар түүх хугацааг мэдэхгүй хүмүүс самарт яваад байхаар нь л явсан" гэдэг тайлбарыг өгчээ.
Хуш модны самрыг зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэх, худалдах, тээвэрлэх нь байгальд учруулсан хохирлоор дуусахгүй. Хууль зөрчсөн үйлдэл бүр хариуцлага дагуулна гэдгийг анхааруулж байна.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

