Баавгай айлын гэрт халдаж, нэг хүний амь нас хохирч, нэг хүн хүнд гэмтэжээ

AI мэдээ
Баавгай айлын гэрт халдаж, нэг хүний амь нас хохирч, нэг хүн хүнд гэмтэжээ

Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны Шар хаднаас 23 км зайтай газарт байрлах айлын гэр рүү баавгай халдсан харамсалтай явдал өнгөрөгч шөнө гарчээ.

Аравдугаар сарын 8-ны 01:00 цагийн үед "Улиастай бурхантын аманд айлын гэр рүү баавгай дайраад байна" гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Цагдаагийнхон дуудлагын дагуу очиход монгол гэр рүү баавгай дайрч, 46 настай эрэгтэйн аминд хүрч, 55 настай эмэгтэйг толгойд нь хазаж хүнд гэмтээсэн байжээ.

Цагдаагийн байгууллагаас уг явдлын талаар өнөөдөр 09:30 цагт албан ёсны мэдээлэл өгнө гэв.

Нийгэм, эдийн засагУншигчдад
5

Холбоотой мэдээ