Б.Түвшин АН-ын бүлгийн даргаар сонгогдлоо
Ардчилсан намын бүлгийн даргын сонгуульд 42 гишүүнээс 24 гишүүний санал авч, Б.Түвшин ялалт байгууллаа.

Тэрбээр УИХ-д сонсгож танилцуулснаар бүрэн эрх хэрэгжиж эхэлнэ гэж мэдэгдлээ. Бүлгийн даргын үндсэн үүрэг нь намын 42 гишүүнийг эв нэгдэлтэй, хүчтэй сөрөг хүчин байлгах гэдгийг онцлов.
Хувь хүний үзэл бодлыг тулгадаг зарчмаар ажиллахгүй. Дэд даргыг сонгох сонгуулийг ирэх долоо хоногт зарлана.
Мөн АН-ын бүлэг улс төрийн оноо авах хэрүүлд тэр болгон хариу өгөхгүй, харин Ардчилсан намын хөгжлийн үзэл баримтлалыг дэмжсэн бодлого явуулахыг эхний хийх зүйл гэж харж байгаагаа илэрхийллээ.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

