Б.Пүрэвдорж: Бүлгийн даргыг С.Зоригийн хэргийн материалыг ил болгох байр сууриар нь сонгоно
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж бүлгийн даргад нэр дэвшигчдийг С.Зориг агсны хэргийн материалыг ил болгох асуудлаар илэрхийлж буй байр сууриар нь сонгоно гэдгээ мэдээлэв.
С.Зориг агсны хэргийн гол материалууд нууц хэвээр байгааг тэрээр дурдсан. Олон арван жилийн турш энэ хэрэг хүмүүсийн хооронд үл ойлголцол үүсгэж, монголчуудын эв нэгдэлд сөргөөр нөлөөлж ирсэн гэж үзэж байна.
Бүлгийн даргад өрсөлдөж буй хоёр нэр дэвшигчийн хэн нь бүлгийн гишүүдийг нэгтгэж, энэ асуудлыг шийдвэрлэж чадахыг харгалзан тухайн хүнийг дэмжихээр санал нэгдсэн гэв.
Тэрээр нэр дэвшигчдээс энэ асуудлаар асуулт асуух бөгөөд улс төрд тодорхой хугацаанд ажилласан хүний хувьд хэн бодитой хариулт өгч байгаагаар нь сонголтоо хийнэ гэж мэдэгдэв.

Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

