Б.Пүрэвдагва: Хэвлэлээр гарсан шиг 150 хүн гадаад яваагүй
НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17-р бага хурлын үеэр нийслэл Улаанбаатар хот 400 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт босгосон бөгөөд таван байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан гэдгийг Улаанбаатар хотын дарга Б.Пүрэвдагва тодрууллаа. Тэдгээрийн нэг нь технологийн компани бөгөөд хамтран ажиллах бичигт хамгийн сүүлийн үеийн нийтийн тээврийн технологийг Улаанбаатар хотод нэвтрүүлэх заалт орсон байна.
Метроны төслийг 2027 онд эхлүүлж, мөн оны 11, 12-р сард иргэдэд нийтийн тээврийн шинэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх зорилготой тул 9-р сард төв оффис болох Шинжинд очиж ажилласан. Шинжин рүү шууд нислэг байдаггүй учир Хонг Конгоор дамжин явсан гэдгийг хотын дарга хэлэв.
13 хүний бүрэлдэхүүнтэй явсан. Хэвлэлээр гарсан мэдээ шиг 150 хүн яваагүй. Нийслэлийн засаг даргын тамгын газраас тодорхой хэмжээний зардал гарсан. Дараагийн баг БНСУ руу явсан.

Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

