Б.Жаргалан: Эдийн засгийн бодит нөхцөлтэй уялдаагүй төсөв өргөн мэдүүлсэн
УИХ-ын гишүүн Б.Жаргалан 2026 оны улсын төсвийн тодотголын асуудлаар АН-аас мэдээлэл хийлээ. Тэрээр энэ долоо хоногийн даваа гарагт УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж эхэлсэн бөгөөд Байнгын хороодоор 2026 оны улсын төсвийн тодотголыг хэлэлцэж байгааг дурдлаа.
АН-ын зүгээс эдийн засгийн нөхцөл байдал, иргэдийн орлого буурч байгаа нөхцөл байдалтай холбогдуулан төсвийн алдагдал 2.2 их наяд хүрсэн учир Засгийн газар нэн яаралтайгаар төсвийн тодотголоо УИХ-д өргөн мэдүүлсэн гэж тэрээр мэдэгдэв. Ирэх жилийн төсвөө батлахаас өмнө хэлэлцэх нь зүйтэй гэх шаардлагыг удаа дараа тавьсан гэлээ.
Харамсалтай нь эдийн засгийн бодит нөхцөлтэй огт уялдаагүй, нөхцөл байдлыг улам даамжруулах төсөв өргөн мэдүүлсэн. Бидний хувьд зарчмын шүүмжлэлүүдээ илэрхийлсээр байгаа.
Засгийн газрын өргөн барьсан төсвийн тодотголд урсгал зардлыг 1 их наяд 152 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байгаа. Тиймээс төсвийн алдагдлыг 2 дахин нэмэгдүүлж 2 их наяд 50 тэрбум төгрөгт хүргэсэн. Энэ нь огт оноогүй арга хэмжээ болж байна гэж Б.Жаргалан үзэж байна. Тэрээр инфляцын маш чухал асуудал тулгамдаж байгаа бөгөөд мөнгөний бодлого хамгийн чанга дээрээ байгааг онцлов.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

