Б.Хурц: Хар тамхины асуудал хэрээс хэтэрсэн нь үнэн
ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц хар тамхитай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлжээ.
Хар тамхины асуудал бол дэндсэн. С.Амарсайхан сайдын ярьж байгаа нь үнэн. Хар тамхи зарж байгаа хүнийг хамгаалж байгаа хуулийн байгууллагууд монголыг ийм байдалд оруулж байна
Тэрбээр хар тамхи зарж байгаа хүмүүсийг хамгаалж байгаа хуулийн байгууллагын ажилтнуудад илүү хатуу ял шийтгэл өгөх шаардлагатай гэж үзэж байна.
Зарж байгаа хүн 10 жилийн ялж авч байгаа бол эд нарыг хаацайлж байгаа хуулийн байгууллагынханд 20 жилийн ял өгөх хэрэгтэй.
Түүнчлэн хар тамхины хуулийг эргэн харах шаардлагатайг онцолж, Монгол Улс 12-18 сарын дотор хар тамхигүй болох боломжтой гэсэн тооцоог дурдсан.
Мөн АН-ын дарга О.Цогтгэрэлийн талаар дурдаж, нуугдаж байгаа, ажлаа хийж чадахгүй бол огцрох хэрэгтэй гэсэн байр сууриа илэрхийлсэн. Үндэсний бодлогын хороонд компанийн төлөөлөл олон болсон, зөвхөн О.Цогтгэрэлийн компанид 40-50 хүн байгаа, тэрбээр МАН-аас 54 тендер авсан гэж УИХ-ын гишүүд хэлснийг тэрбээр дурдсан.

Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

