Б.Энхбаяр: Төрийн өмчит компаниудын 30 хувийг татан буулгана
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр төрийн өмчит компаниудын 30 хувийг татан буулгахаар болсныг мэдээлэв. Түүний хэлснээр, улсын төсөвт нийт 66 байгууллагын 30 хувийг татан буулгах шийдвэр Засгийн газрын хуралдаанаар гарчээ.
Б.Энхбаяр төрийн өмчит компаниудын зардал сүүлийн долоон жилд гурав дахин нэмэгдэж, 2025 онд 22 их наяд төгрөгт хүрсэн гэдгийг онцлов. Тэрбээр эдгээр компаниуд УИХ, Засгийн газарт тайлагнадаггүй, өөрсдөө захиран зарцуулдаг төсөвтэй гэж тэмдэглэв.
Төрийн өмчит компаний тухай хууль ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулийн дагуу өмчлөлийн бодлогыг УИХ-аар батлуулах юм.
Татан буулгах байгууллагуудад ажиллаж буй 7000 хүнийг ажилгүй болголгүй үе шаттайгаар шийдвэрлэнэ гэж Б.Энхбаяр хэллээ. Мөн олон улсын аудит оруулах ажил хийгдэж байгаа бөгөөд хамгийн түрүүнд “Эрдэнэс Таван толгой” компаний аудитын дүгнэлт гарахыг тэрбээр дурдав. Одоогоор төрийн өмчит компаниуд 60 их наядын хөрөнгөтэй гэдгийг тэрбээр мэдээлсэн.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

