Б.Дашпүрэв: 2028 он гэхэд гурван сарын шатахууны нөөц бүрдүүлэх зорилготой
АҮЭБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв шатахууны нөөц, газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар тодруулга хийлээ.
Тэрээр иргэдийн бухимдлыг ойлгож буйгаа илэрхийлсэн ч ОХУ-д дайны нөхцөл байдал үүссэн, олон үйлдвэр нь дроны довтолгоонд өртсөн гэдгийг онцлов. Дотоодын хэрэгцээгээ хангаж чадахгүй бусад улс түүхий тосоо өгч боловсруулж авдаг бол манай улс 100 хувь ганы улсаас хараат байдалтай байгааг дурдлаа.
Иймд газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь оруулахын тулд Засгийн газарт оруулж зээлийн асуудлыг шийдвэрлэсэн гэв. Одоогийн байдлаар тус үйлдвэр 60 гаруй хувьтай явж байгаа бөгөөд төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахаар зорьж байна.

Мөн савны хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатайг онцлоод, энэ жил 300 м.куб багтаамжтай савны ажлыг эхлүүлсэн гэлээ. 2028 он гэхэд улсынхаа нийт хэрэгцээний гурван сарын хэрэгцээг хадгалдаг болох зорилго тавин ажиллаж байгааг мэдэгдэв.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

