Б.Баярбаатар: Л.Энх-Амгалан уучлал гуймагц чуулган, байнгын хорооны хуралд орно
УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар Л.Энх-Амгалан сайдын асуудалд байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр 126 гишүүнийг жагсаалтын тойргийн гэж ялгаварлан гадуурхаж, жагсаалтын шунал дийлэхгүй байгааг онцлоод, үүнд ёс зүйн хариуцлага хүлээж уучлал гуйх ёстой гэсэн байна.
Мөн тулгамдаж буй асуудлаа ярилцаж, ирцээ бүрдүүлэн чуулганаа хуралдуулж, төсөв, цалин, тэтгэврийн асуудлыг хэлэлцэхийг хүсчээ. Өнгөрсөн хавар амжилттай хуралдаж олон хууль тогтоомж баталсны үр дүнг үзэхийг хүсч байгаагаа илэрхийлсэн.
Хувийн сургуульд төсвийн мөнгө хуваарилсан асуудлын талаар ярихдаа Эрдэм Нова сургуулийг судлах шаардлагатай гэж үзэж, төсвийн 3.6 тэрбумаар хувийн сургуульд сурах хүүхдийн сургалтын төлбөрийг төлөх гэж байгааг дурдсан.
Жинхэнэ түгжил нь хаана байгааг тогтооё. Л.Энх-Амгалан сайдыг уучлал гуйсан цагт УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралд орно.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

