Б.Батцэцэг: Нэр нь дурдагдсан албан тушаалтнуудыг чөлөөлж, шалгана

AI мэдээ

Хууль зүй, дотоод хэргийн салбарт үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор дотоодын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд эрсдэл үүссэн, иргэдийн итгэлийг алдах эрсдэл үүссэн гэх үндэслэлээр өнөөдөр Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг чөлөөлөх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан. Энэ тухай ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Батцэцэг мэдээлэв.

Мөн энэ асуудалтай холбоотойгоор олон нийтэд мэдээлэгдсэн, нэр нь дурдагдсан өөрөө мэдээлэл хийсэн дунд дээд шатны агентлагийн болон холбогдох байгууллагын албан тушаалтнуудыг чөлөөлөх чиглэлийг Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайд өгч ажиллаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын холбогдох албан тушаалтнууд болон өчигдөр С.Амарсайхан сайдын мэдэгдэлд дурдсан албан тушаалтнуудыг чөлөөлж, шалгуулах, үнэн зөвийг тогтоох, иргэдийн эргэлзээг тайлах чиглэлээр үүрэг гарсан.

ХЗДХ-ийн сайдын түр орлон гүйцэтгэгчийн нэр яригдаагүй, тодорхойгүй байгаа.

Улс төрНийгэм, эдийн засагУншигчдад
0

Холбоотой мэдээ