Б.Баатарыг сулласан шийдвэрийг прокурор эсэргүүцсэн ч Ерөнхий шүүгч хүлээн авсангүй

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх "Херо энтертайнмент"-ийн захирал Б.Баатарыг энэ оны аравдугаар сарын 5-ны өдрөөс нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргаж байсан.
Харин энэ сарын 14-нд өмгөөлөгчид цагдан хориог өөрчлүүлэх хүсэлт гаргаж, Б.Баатарт Улаанбаатар хотоос гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоож, сулласан байна.
Өнөөдөр прокурор тухайн шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэж, буцаан цагдан хорих саналыг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиунд гаргажээ.
Ерөнхий шүүгч хянаад шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан, өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авсан талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын гомдлыг хангахаас татгалзах шийдвэр гаргасан байна.
Холбоотой мэдээ

«Акуа гарден»-ы гэх хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв

Тамхины хяналтын хуульд 13 жилийн дараа өөрчлөлт орж, вэйп янжууртай ижил зохицуулалтад орлоо

Унтуулгын бууны тендер зарлагдсаар сар гаруй хугацаа алдаж байна

«Акуа гарден»-ы хэрэг хяналтын шатны шүүх хуралдаанд очно

Гэр бүлийн хүчирхийлэл тогтоогдвол гэрлэлтийг шуурхай цуцлах боломжтой боллоо

