Б.Баасанхүү, Л.Анхзаяа нарын 10 жүдоч Унгарын Их Дуулгад зодоглоно

Унгарын Их Дуулга тэмцээн энэ сарын 11-13-нд болно. Урьдчилсан байдлаар 74 орны 578 жүдоч өрсөлдөхөөр нэрээ өгчээ.
Тэмцээнд Монголын эрэгтэй зургаа, эмэгтэй дөрвөн тамирчин оролцоно. Эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Бат-Энэрэл, Н.Мэндсайхан, 66 кг-д Ө.Бямбасүрэн, Ө.Жанцандорж, 73 кг-д Л.Энхдөл, ДАШТ-ий хүрэл медальт Л.Анхзаяа нар барилдана. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Б.Баасанхүү, 52 кг-д Б.Уранзаяа, 57 кг-д Л.Сосорбарам, 78 кг-д О.Хүслэн нар өрсөлдөнө.
Б.Баасанхүү олимпоос хойш завсарлаад өнгөрсөн зургаадугаар сард Улаанбаатарын Их Дуулгад оролцсон билээ.
Холбоотой мэдээ

Монгол, Өвөр монголын багийн халз барилдаан тэнцээгээр өндөрлөв

Айчи-Нагоя 2026: Монголын 44 тамирчинг паралимпын наадамд үдэн гаргалаа

Айчи Нагоя 2026: Монгол Улс 15 медаль хүртэж, сүүлийн 20 жилийн хамгийн муу амжилт үзүүлэв

13 настай Хятадын тамирчин Азийн наадмын эмэгтэй MVP болжээ

Азийн XX наадам өндөрлөж, Монголын тамирчид 15 медаль хүртэв

