Азийн зуны XX наадам Нагояд нээлтээ хийлээ

Азийн зуны спортын XX наадам албан ёсоор нээлтээ хийсэн бөгөөд нээлтийн ёслол Нагоя хотын "Mizuho Park Athletic Stadium"-д боллоо. 1941 онд баригдсан тус цэнгэлдэх 30,000 хүний суудалтай аж.
Ёслолд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако, ОУОХ-ны ерөнхийлөгч Кристи Ковентри, Азийн Олимпын Зөвлөлийн тэргүүн Шейх Жоан бин Хамад нар оролцов.
Монголын төлөөлөл
Манай улсаас МҮОХ-ны Б.Баттүшиг, Монголын багийн ахлагчаар томилогдсон УИХ-ын гишүүн Х.Баттулга, Х.Булгантуяа нар оролцсон байна.

Наадамд Азийн Үндэсний Олимпын Хороонд бүртгэлтэй 45 байгууллага, тэр дундаа анх удаа дүрвэгчдийн баг тамирчдаа илгээжээ. Шар тивийн 45 улсын 11,000 орчим тамирчин 469 алтан медалийн төлөө өрсөлдөнө.
Нээлтийн ёслолд Японы хөвгүүдийн хамтлаг INI ая дуу өргөж, улмаар Нагоя хотын бэлгэ тэмдэг Киншачи загасны дүрсийг дроноор үзүүлсэн байна. Дэлхийд нэртэй хийлч Хикарү Хикасэгийн хөгжмийн аянд үндэсний болон бусад хувцастай 240 бүжигчин тамирчдыг угтаж авав.

Азийн олимпын бамбарыг Японы спортын үе үеийн алдартнууд цэнгэлдэхэд буухиалав. Чөлөөт бөхийн олимпын аварга Акира Фүжинами буухиаг эхлүүлж, олимпын дөрвөн удаагийн аварга усанд сэлэгч Косүкэ Китажима, олимпын гурван алттай гүйгч Кочи Ито, бадминтоны хосын төрөлд олимпод түрүүлсэн Аяка Такахаши нар буухиалсан юм.
2004 оны Афины олимпод дүүгүүр шидэлтийн төрлөөр алтан медаль хүртсэн Кожи Мүрофүши, 1970 оны Азийн наадамд мөн төрлөөр аваргалсан эцэг Шингэнобу Мүрофүши нар хамтдаа бамбарыг бадамлууллаа.
Холбоотой мэдээ

Монгол, Өвөр монголын багийн халз барилдаан тэнцээгээр өндөрлөв

Айчи-Нагоя 2026: Монголын 44 тамирчинг паралимпын наадамд үдэн гаргалаа

Айчи Нагоя 2026: Монгол Улс 15 медаль хүртэж, сүүлийн 20 жилийн хамгийн муу амжилт үзүүлэв

13 настай Хятадын тамирчин Азийн наадмын эмэгтэй MVP болжээ

Азийн XX наадам өндөрлөж, Монголын тамирчид 15 медаль хүртэв

