Азийн пара наадмын Монголын багийн далбааг мандууллаа

AI мэдээ
Азийн пара наадмын Монголын багийн далбааг мандууллаа

Азийн V пара наадамд оролцох Монголын багийн далбааг мандуулах ёслол өнөөдөр Японы Нагоя хотод байрлах тамирчдын хотхонд боллоо.

Монгол Улс энэ удаагийн наадамд нийт 10 спортын төрөлд 44 тамирчин, нэг хөтөч тамирчны хамт оролцоно. Ази Тивийн 45 улсын 4,000 орчим тамирчин нийт 18 спортын төрөлд өрсөлдөнө.

Зохион байгуулагчид улс орнуудын баг тамирчдыг угтан авч, төрийн далбааг нь мандуулах уламжлалтай бөгөөд өнөөдөр Монгол, Афганистан, Малайзын багийг хүлээн авлаа.

Ёслолд Монголын багийн ахлагч Цагааны Одонбаяр, штабын ажилтан, Ажлын хэсгийн ахлагч Жамбалын Тунгалаг, штабын ажилтан Баяртын Нямсүрэн, Отгонмөнхийн Анударь, хэвлэлийн төлөөлөгч Доржсүрэнгийн Батжаргал болон тамирчдын төлөөлөл оролцов.

Монголын баг тамирчдаас пара ширээний теннисний төрлөөр Пүрэвдоржийн Мягмарцогт өрсөлдөх хуваарьтай байна.

СпортУншигчдад
0

Холбоотой мэдээ