Азийн наадмын волейболд Монголын эмэгтэй баг XI байр эзэллээ

AI мэдээ
Азийн наадмын волейболд Монголын эмэгтэй баг XI байр эзэллээ

Азийн наадмын волейболын эмэгтэйчүүдийн ангилалд 14 улсын тамирчид өрсөлдсөнөөс Монголын шигшээ баг XI байр эзэллээ.

Монголын эмэгтэйчүүд Тайланд, Тайвань, Киргизийн багтай "C" хэсэгт өрсөлдөж, Киргизийг хожсон бол Тайланд, Тайванд дийлдсэн. Байр эзлэх тоглолтод Филиппинд 0:3-аар "уншуулсан" ч Балбыг 25:23, 25:17, 25:13-аар илүүрхсэнээр XI байранд орлоо.

Алтан медалийн төлөө Япон, БНХАУ-ын баг хоорондоо учраа таарсан. БНХАУ-ын баг сүүлийн 10 тэмцээний наймд нь өнгөлсөн бол Япон 1962 оноос 1978 он хүртэл тав дараалан түрүүлснээс хойш алтан медалийн бараа хараагүй байна. Дөрвөн жилийн өмнө тус хоёр баг аваргын төлөө тулахад БНХАУ-ын баг 3:0-ээр илүүрхэж байлаа.

СпортУншигчдад
0

Холбоотой мэдээ