Азийн наадмын таеквондогийн пүүмсэ төрөлд Л.Бадам шигшээ шатанд өрсөлдөнө

Азийн наадмын таеквондогийн төрөл өнөөдөр эхэлсэн бөгөөд эмэгтэйчүүдийн пүүмсэ буюу үзүүлбэрийн төрөлд нийт 16 тамирчин өрсөлдөж байна. Энэ төрөлд Монгол улсаас Лхагвын Бадам оролцож байна.
Л.Бадам 8.24 оноогоор хэсэгтээ гуравдугаарт жагсаж, шигшээ шатанд өрсөлдөх эрхээ авлаа. Түүний хэсгээс Филиппиний Жулиана Канделариа, Ираны Ясаман Лимоучи болон Вьетнамын Санг Чау нар шигшээ шатанд тунаж үлдсэн бол нөгөө хэсгээс БНСУ, Тайланд, Макао, Японы тамирчид дараагийн шатанд шалгарчээ.
Шигшээ шатны үзүүлбэр Улаанбаатарын цагаар 14:30 цагт үргэлжилнэ.
Холбоотой мэдээ

Монгол, Өвөр монголын багийн халз барилдаан тэнцээгээр өндөрлөв

Айчи-Нагоя 2026: Монголын 44 тамирчинг паралимпын наадамд үдэн гаргалаа

Айчи Нагоя 2026: Монгол Улс 15 медаль хүртэж, сүүлийн 20 жилийн хамгийн муу амжилт үзүүлэв

13 настай Хятадын тамирчин Азийн наадмын эмэгтэй MVP болжээ

Азийн XX наадам өндөрлөж, Монголын тамирчид 15 медаль хүртэв

