Азийн наадмын сагсан бөмбөгийн тэмцээн Нагоя хотноо эхэллээ

Японы Айчи мужийн Нагоя хотноо зохион байгуулагдах XX Азийн наадмын нээлт энэ сарын 19-нд болох бол сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн тэмцээн нээлтээс ес хоногийн өмнө эхэллээ. Эхний тоглолт "B" хэсгийн Иран, Катарын багуудын хооронд болж, Катар 53:59-өөр хожлоо.
Эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд тивдээ чансаагаар тэргүүлж буй 12 баг гурван хэсэгт хуваарилагдсан. Эзэн орны Японы шигшээ "A" хэсэгт БНСУ, Саудын Араб, Индонезтой, "B" хэсэгт Катар, Иран, Йордан, Тайвань, "C" хэсэгт БНХАУ, Филиппин, Бахрейн, Казахстаны багууд хүч үзнэ.
Хэсгийн шатанд хамгийн тааруу амжилт үзүүлсэн дөрвөн баг хасагдаж, шөвгийн наймд шалгарсан багууд хасагдах журмаар өрсөлдөнө. Энэ сарын 20-ныг дуустал үргэлжлэх тэмцээний эхний тоглолтод Катар эхний хагаст 10 онооны давуу талтай гарч, тоглолтын төгсгөл хүртэл хадгалж, хэсгийн шатанд эхний хожлоо авлаа.
Түүхэнд энэ төрөлд БНХАУ найман алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж тэргүүлж байна. Филиппин таван алт, нэг мөнгө, хоёр хүрэл, БНСУ дөрвөн алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл, Израиль хоёр алт, нэг мөнгөн медаль хүртжээ. Япон хоёр мөнгө, зургаан хүрэл, Иран хоёр мөнгө, гурван хүрэл, Тайвань хоёр мөнгө, Йордан, Катар, Тайланд тус бүр нэг мөнгө, Казахстан, Хойд Солонгос тус бүр нэг хүрэл медаль зүүж байна.
Холбоотой мэдээ

Монгол, Өвөр монголын багийн халз барилдаан тэнцээгээр өндөрлөв

Айчи-Нагоя 2026: Монголын 44 тамирчинг паралимпын наадамд үдэн гаргалаа

Айчи Нагоя 2026: Монгол Улс 15 медаль хүртэж, сүүлийн 20 жилийн хамгийн муу амжилт үзүүлэв

13 настай Хятадын тамирчин Азийн наадмын эмэгтэй MVP болжээ

Азийн XX наадам өндөрлөж, Монголын тамирчид 15 медаль хүртэв

