Азийн наадмын дугуйн уралдаанд Г.Энхжин 17-д жагсав

Японд болж буй Азийн наадмын хүрээнд дугуйн эмэгтэйчүүдийн бөөн гарааны уралдаан өнөөдөр зохион байгуулагдлаа. Нийт 17 улсын 40 дугуйчин оролцсон тус уралдаанд Монголын талаас Г.Энхжин, Ц.Солонго нар өрсөлдсөн.
Уралдааны алтан медалийг БНХАУ-ын тамирчин Гуо Ли 2:50:05 цагаар хүртэж, Афганистаны Фариба Хашими мөнгө, Хонконгийн Ие Вин Лен хүрэл медаль зүүв.
Монголын дугуйчдаас Г.Энхжин 2:55:52 цагаар замаа дуусгаж 17 дугаар байр эзэлсэн бол Ц.Солонго тогтоосон хугацаанд бариа хүрээгүй байна.
23 настай Фариба Хашими энэ удаагийн тэмцээнд мөнгөн медаль зүүснээр Афганистан улсынхаа түүхэнд шинэ хуудас бичиж, дугуйн төрлөөр эх орондоо Азийн наадмын медаль авчирсан анхны тамирчин болов.
Холбоотой мэдээ

Монгол, Өвөр монголын багийн халз барилдаан тэнцээгээр өндөрлөв

Айчи-Нагоя 2026: Монголын 44 тамирчинг паралимпын наадамд үдэн гаргалаа

Айчи Нагоя 2026: Монгол Улс 15 медаль хүртэж, сүүлийн 20 жилийн хамгийн муу амжилт үзүүлэв

13 настай Хятадын тамирчин Азийн наадмын эмэгтэй MVP болжээ

Азийн XX наадам өндөрлөж, Монголын тамирчид 15 медаль хүртэв

