Азийн наадмын бокст О.Есүгэн эхний ялалтаа байгуулж, дараагийн тулаанд БНХАУ-ын тамирчинтай тулалдана

Азийн наадмын боксын эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд өрсөлдөж буй О.Есүгэн эхний даваанд Пакистаны боксчин Мариатай тулалдсан.
Тулааны эхнээс илт давуу байсан тул шүүгч тоглолтыг хугацаанаас нь өмнө дуусгаж, О.Есүгэн ялалт байгууллаа.
Дараагийн өрсөлдөгч нь олимп, дэлхийн болон Азийн наадмын аварга БНХАУ-ын Ву Юү байна. Тэрбээр эхний тойрогт Шри Ланкийн тамирчин Ранасингег шүүгчдийн нэгдсэн саналаар буулган авсан.
Тэдний тулаан энэ сарын 28-ны Даваа гарагт болох хуваарьтай.
Холбоотой мэдээ

Монгол, Өвөр монголын багийн халз барилдаан тэнцээгээр өндөрлөв

Айчи-Нагоя 2026: Монголын 44 тамирчинг паралимпын наадамд үдэн гаргалаа

Айчи Нагоя 2026: Монгол Улс 15 медаль хүртэж, сүүлийн 20 жилийн хамгийн муу амжилт үзүүлэв

13 настай Хятадын тамирчин Азийн наадмын эмэгтэй MVP болжээ

Азийн XX наадам өндөрлөж, Монголын тамирчид 15 медаль хүртэв

