Азийн наадамд 9,305 сэтгүүлч, зурагчин ажиллаж байна

Японд үргэлжилж буй Азийн зуны спортын наадамд хэвлэл мэдээллийн нийт 9,305 хүн ажиллаж байгааг албан ёсоор мэдээлжээ. Тэдний 2,734 нь зурагчин, сэтгүүлч, 6,571 нь радио, телевизийн салбарынхан байна.
Спортын томоохон тэмцээний шууд дамжуулалтыг хариуцдаг International Broadcast Centre (IBC) байгууллага анх 1958 оны хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнээс хойш International Press Center (IPC) эсвэл Main Press Centre (MPC) нэрээр сэтгүүлчдийн ажиллах цогцолборыг бий болгож эхэлсэн байна.
Энэ сарын 19-нд нээлтээ хийсэн Азийн спортын наадмын MPC нь Нагоя хотын Портмэссэ боомтод 1973 онд баригдсан гурван байгууламжийг ашиглаж байна. Нагоя хотын төвөөс 22.9 км-ийн зайд орших тус боомтод сэтгүүлчдийн ажиллах байр, нийтийн хоолны газар, албан ёсны дэлгүүр, хүнсний дэлгүүр, зурагчин, сэтгүүлчдэд камер болон дагалдах хэрэгсэл түрээслэх, томоохон хэвлэл болон зарим улсын олимпын хороо тусдаа өрөө түрээслэх боломжтой аж.
Зурагчид Canon, Nikon, Sony загвараас хүссэн камер болон дурангаа 24-72 цагийн хугацаагаар ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр түрээслэх эрхтэй. Тэмцээний хугацаанд MPC-гийн заал 24 цагаар нээлттэй байх юм.
Мөн Нагоя хот болон Айчи мужийн ойр орчмын хотын соёлыг харуулсан булантай бөгөөд тэнд өдөр бүр бүс нутгийн онцлогийг илэрхийлсэн соёлын арга хэмжээ болж байна.
Холбоотой мэдээ

Монгол, Өвөр монголын багийн халз барилдаан тэнцээгээр өндөрлөв

Айчи-Нагоя 2026: Монголын 44 тамирчинг паралимпын наадамд үдэн гаргалаа

Айчи Нагоя 2026: Монгол Улс 15 медаль хүртэж, сүүлийн 20 жилийн хамгийн муу амжилт үзүүлэв

13 настай Хятадын тамирчин Азийн наадмын эмэгтэй MVP болжээ

Азийн XX наадам өндөрлөж, Монголын тамирчид 15 медаль хүртэв

