Азийн наадам: Монхорын Намуун эхний даваанд япон тамирчныг буулган авлаа

Азийн наадмын боксын төрөлд эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 16 улсын тамирчин өрсөлдөж байна.
Тус жинд Монгол Улсыг төлөөлж буй Монхорын Намуун эхний даваанд Японы Аяка Тагүчиг шүүгчдийн нэгдсэн саналаар буулган авлаа.
Ингэснээр тэр шөвгийн наймд Узбекистаны боксчин Ситара Турдибековатай оноолт таарав.
Парисын олимпод эх орноо төлөөлөн оролцож байсан узбек бүсгүй эхний даваанд Вьетнамын Ха Ти Линийг шүүгчдийн нэгдсэн саналаар илүүрхсэн юм.
М.Намуун, С.Турдибекова нарын ялсан нь хагас шигшээд Казахстаны Виктория Графейева, Хойд Солонгосын Гюн Вон Ун нарын ялсантай нь таарах учиртай.
Холбоотой мэдээ

Монгол, Өвөр монголын багийн халз барилдаан тэнцээгээр өндөрлөв

Айчи-Нагоя 2026: Монголын 44 тамирчинг паралимпын наадамд үдэн гаргалаа

Айчи Нагоя 2026: Монгол Улс 15 медаль хүртэж, сүүлийн 20 жилийн хамгийн муу амжилт үзүүлэв

13 настай Хятадын тамирчин Азийн наадмын эмэгтэй MVP болжээ

Азийн XX наадам өндөрлөж, Монголын тамирчид 15 медаль хүртэв

