Азийн наадам: Ганбаатарын Ганхуяг сонгомол бөхөд хүрэл медаль хүртлээ

Азийн наадмын бөхийн төрлүүд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Сонгомол бөхийн 97 кг-ын жинд зодоглосон Ганбаатарын Ганхуяг хүрэл медаль хүртлээ.
Медалийн төлөө тэрээр Түркменистаны Аманберди Агаммамедовыг 9:5-аар илүүрхсэнээр сонгомол бөхийн төрлөөр 52 жилийн дараа Азийн наадмаас медаль зүүлээ.
Монголчууд Азийн наадамд 1974 онд Техеранд болоход анх сонгомол бөхийн төрлөөр нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж байсан түүхтэй. Тухайн үед 100 кг-ын жинд Хорлоогийн Баянмөнх мөнгө, 68 кг-ын жинд Ц.Нацагдорж, 82 кг-ын жинд Д.Цэрэндаш, 90 кг-ын жинд Ж.Мөнхбат, +100 кг-ын жинд Д.Адъяатөмөр нар хүрэл медаль хүртсэн байна.
Холбоотой мэдээ

Монгол, Өвөр монголын багийн халз барилдаан тэнцээгээр өндөрлөв

Айчи-Нагоя 2026: Монголын 44 тамирчинг паралимпын наадамд үдэн гаргалаа

Айчи Нагоя 2026: Монгол Улс 15 медаль хүртэж, сүүлийн 20 жилийн хамгийн муу амжилт үзүүлэв

13 настай Хятадын тамирчин Азийн наадмын эмэгтэй MVP болжээ

Азийн XX наадам өндөрлөж, Монголын тамирчид 15 медаль хүртэв

