Азийн наадам: Аичи-Нагояа 2026-г гурван телевиз шууд дамжуулна

Японы Айчи муж, Нагояа хотод Азийн зуны спортын 20 дахь наадам энэ сарын 19-нд нээлтээ хийх гэж байна.
Энэхүү наадамд Азийн ҮОХ-ны 45 баг, Азийн наадмын тусгай баг нийлсэн 46 багийн 15,000 гаруй тамирчин 43 спортын 71 төрөлд нийт 469 багц медалийн төлөө өрсөлдөхөөр бүртгэгдсэн байна.
Монгол Улсаас 31 спортын төрөлд 303 тамирчин өрсөлдөх бөгөөд өнгөрсөн долоо хоногт тамирчдад төрийн далбааг гардуулжээ. Удаах наадамд ажиллах спортын сэтгүүлч, гэрэл зурагчин, зураглаачдад сурвалжлах мандатыг гардуулсан бөгөөд манай улсаас нийт 50 спортын сэтгүүлч Азийн олимпод ажиллах юм.
МҮОХ-ны тэргүүн Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүдэд албан ёсны мандатыг гардуулж, амжилт хүсэв.
Монголд албан ёсны эрхтэйгээр “Сүлд”, “NSports”, “Тэнгэр” телевизүүд энэ сарын 19-нөөс ирэх сарын 4-нийг дуустал тус наадмыг шууд дамжуулан үзүүлэх аж.
Холбоотой мэдээ

Монгол, Өвөр монголын багийн халз барилдаан тэнцээгээр өндөрлөв

Айчи-Нагоя 2026: Монголын 44 тамирчинг паралимпын наадамд үдэн гаргалаа

Айчи Нагоя 2026: Монгол Улс 15 медаль хүртэж, сүүлийн 20 жилийн хамгийн муу амжилт үзүүлэв

13 настай Хятадын тамирчин Азийн наадмын эмэгтэй MVP болжээ

Азийн XX наадам өндөрлөж, Монголын тамирчид 15 медаль хүртэв

