Азийн наадам 2026: Монголын 209 тамирчин 34 төрөлд өрсөлдөнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадам “Imagine One Asia” уриан дор есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний өдрүүдэд Айчи муж болон Нагояа хотод зохион байгуулагдана. Монгол Улсаас 34 спортын төрөлд 209 тамирчин өрсөлдөх бөгөөд эрэгтэй 147, эмэгтэй 152 тамирчин багтаж байна.
Шар тивийн 20 дахь удаагийн наадмын нээлтийн ёслолд Монголын багийн тугчаар дээд лигийн “Хасын Хүлэгүүд” багийн тоглогч, 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Ч.Тэмүүлэн, Волейболын үндэсний шигшээ багийн тамирчин П.Энххүслэн нар сонгогдсон байна.
Монголын тамирчдын хамгийн ахмад нь байт харваач П.Жамъянгомбо 53 настай, хамгийн залуу нь усанд сэлэлтийн тамирчин Б.Хандармаа 13 настай бөгөөд нийт тамирчдын дундаж нас 23.9 (эмэгтэй 22.9 / эрэгтэй 24.9) байна.
Япон Улс Азийн наадмыг гурав дахь удаагаа зохион байгуулж буй бөгөөд өмнө нь “Токио-1958”, “Хирошима-1994” онд тус наадмыг хүлээн авч байв. Монгол Улс 1974 оноос хойш Азийн наадамд оролцож, 12 наадамд 28 алт, 51 мөнгө, 104 хүрэл буюу нийт 183 медаль хүртээд байна.
Холбоотой мэдээ

Монгол, Өвөр монголын багийн халз барилдаан тэнцээгээр өндөрлөв

Айчи-Нагоя 2026: Монголын 44 тамирчинг паралимпын наадамд үдэн гаргалаа

Айчи Нагоя 2026: Монгол Улс 15 медаль хүртэж, сүүлийн 20 жилийн хамгийн муу амжилт үзүүлэв

13 настай Хятадын тамирчин Азийн наадмын эмэгтэй MVP болжээ

Азийн XX наадам өндөрлөж, Монголын тамирчид 15 медаль хүртэв

