Автомашингүй өдөр 43 чиглэлийн нийтийн тээврийн замнал өөрчлөгдөнө

2026.09.26-ны өдөр нийслэл хотод автомашингүй өдөр арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
Энэ өдөр 07:00-18:00 цагийн хооронд Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл, Өгөөжийн уулзвараас Сөүлийн гудамж, Цэцэг төвөөс Цаг уурын уулзвар, Цаг уурын уулзвараас Төрийн ордон, Чингис хааны музей, МУИС, ШУТИС, МУБИС-ийн уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэл автомашины хөдөлгөөнийг хязгаарлана.

Нийтийн тээврийн үйлчилгээг тасалдуулахгүй, иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах зорилгоор 43 чиглэлийн 448 тээврийн хэрэгслийн замналд түр хугацааны өөрчлөлт оруулсан. Энэ тухай Нийтийн тээврийн бодлогын газар танилцуулж байна.

Шөнийн марафоны үеэр Ч:65, Ч:80, Ч:32Б гурван чиглэлийн 24 автобус 17:00 цагаас хойш өөрчлөгдсөн маршрутаар иргэдэд үйлчилнэ. Шөнийн марафон 17:00-23:00 цагийн хооронд болно.
Мөн ШҮ:1 Таван шар-Офицеруудын ордон, ШҮ:3 Зунжин худалдааны төв-Сүхбаатарын талбай, ШҮ:2 Сүхбаатарын талбай-Архивын ерөнхий газар чиглэлд шөнийн 02:00 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ гэж мэдээллээ.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

