Автобусанд үүргэвчний цахилгаанд хүүхэд нүүрээ урсан тохиолдол гарч байна

Нийслэлийн нийтийн тээврийн салбарынхан долоо хоногт 4 сая орчим иргэнд үйлчилж, өдөрт 1,160 гаруй автобус явдгийг мэдээлэв.
Автобусаар үйлчлүүлж буй иргэдэд том овортой цүнх, үүргэвчээ урдаа барьж байхыг тус салбарынхан анхааруулж байна. Учир нь бага насны хүүхэд үүргэвчний цахилгаанд нүүрээ урсан тохиолдол цөөнгүй гарчээ.
Мөн автобусыг өдөр бүр угааж, үйлчилгээнд гардаг тул хог, хаягдлаа зориулалтын саванд хийхийг уриаллаа.
Нийтийн тээврийн автобусны үйлчилгээтэй холбоотой санал, гомдлыг 70044040 дугаарын утсаар хүлээн авч байгааг Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлэв.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

