Аврах 29 дүгээр ангийн барилгын ажил зогсонги байдалд оржээ

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил санхүүжилт хүрэхгүй байгаа шалтгаанаар зогсонги байдалд оржээ. Барилга өдгөө 70 хувийн гүйцэтгэлтэй байна.
НЗДТГ-аас мэдээлснээр төслийг Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр "Энигма констракшн" ХХК шалгарч, 2022 оны 11 дүгээр сард гэрээ байгуулан ажлыг эхлүүлсэн байна. Гүйцэтгэгч байгууллагатай холбоотой шаардлагатай арга хэмжээг авч, ажлыг үргэлжлүүлнэ гэв.
Тус ангийн барилгад алба хаагчдын түр байрлах сууц, сургалтын болон уралдаан тэмцээн зохион байгуулах талбайг шинээр барьж байгаа аж.
Харин нийслэлийн төсвийн хөрөнгөөр гурван дүүрэгт 2025-2028 онд Гал түймэр унтраах, аврах таван ангийн шинэ барилга барихыг баталжээ.
Сонгинохайрхан дүүрэг
- Гал түймэр унтраах аврах анги — ₮8.2 тэрбум
- Гал түймэр унтраах аврах анги — ₮6.6 тэрбум
Баянзүрх дүүрэг
- Гал түймэр унтраах аврах анги — ₮6 тэрбум
- Гал түймэр унтраах аврах анги — ₮6.6 тэрбум
Хан-Уул дүүрэг
- Гал түймэр унтраах аврах анги — ₮7.1 тэрбум
Нийт ₮34.5 тэрбумыг зарцуулна.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

