АТГ-ын даргыг томилох журмыг өөрчлөхийг Ч.Лодойсамбуу шаардлаа
Авлигатай тэмцэх газрын даргыг томилдог журам өөрчлөгдөх ёстой гэж УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу мэдэгдлээ. "Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайд томилдог байдлыг халмаар байна" гэж тэр хэлсэн байна.
Түүний саналаар, Хууль зүйн байнгын хорооноос таван хүнийг дэвшүүлж, УИХ сонсгол зохион байгуулж, нээлттэй сонгон шалгаруулалт хийсний үндсэн дээр томилдог байх ёстой аж.
Ч.Лодойсамбуу АТГ-ын дарга З.Дашдаваа гурван ерөнхий сайд дамжин томилогдсоныг дурдаж, "Бид төв талбай дээр 1990 оны хуучин автобусыг шинэ гэж хэлээд иргэддээ баригдсан шившигт явдлыг нүдээрээ үзсэн. Тэгэхээр энэ даргыг яаж сайн ажилласан гэж хэлэх юм бэ" гэжээ.
Улс төрийн байдлын талаар тэрээр: "Хууль засагладаг шударга ёсны тухай ярих биш, улс төрийн бүлэглэл хоорондын байлдааныг ярьдаг боллоо. Хоорондоо хэрэлдэж, зодолдож, зугтаж байгааг л ярьж байна. Ингэснээр Монголд хууль засагладаггүйг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг" гэж хэлсэн байна.

Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

