Архангайд согтуу жолооч 9 настай хүүхдийг мөргөж гэмтээжээ

AI мэдээ
Архангайд согтуу жолооч 9 настай хүүхдийг мөргөж гэмтээжээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр согтуу жолооч хүүхэд мөргөсөн тухай хэрэг бүртгэгдсэн байна.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р багийн нутаг дэвсгэрт автомашин хүүхэд мөргөсөн гэсэн дуудлага мэдээлэл иржээ.

Дуудлагын дагуу очиход жолооч 35 настай эмэгтэй согтуугаар Hyundai Sonata-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад 9 настай хүүхдийг мөргөж гэмтээсэн байна.

Тус хэргийг Архангай аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

Хууль, эрх зүйНийгэм, эдийн засагУншигчдад
1

Холбоотой мэдээ