Архангай аймгийн Тариат суманд нуурын мөс цөмөрч суудлын автомашин живжээ

Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багийн "Ноогт нуур" гэдэг газар нуурын мөс цөмөрч суудлын автомашин живсэн тухай дуудлагыг аравдугаар сарын 20-ны өдрийн 07:50 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Тухайн газар нь аймгийн төвөөс баруун хойд зүгт 210 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т оршдог.
Тариат сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиход "Ноогт" нуурын мөс цөмөрч иргэн Н-ийн эзэмшлийн "Prius" загварын автомашин живсэн байсныг аюулгүй газар татан гаргаж, иргэн Э-д хүлээлгэн өгсөн байна.
Холбоотой мэдээ

Суурь тэтгэврийн дээд хэмжээ 300 мянган төгрөг боллоо

Солонго-1,2 төслийн 5002 айлын орон сууцны үнэлгээ 3.9 сая төгрөг

Хүрэн баавгайн дуудлага мэдээлэл өдөрт 50-60-аас долоо болж буурчээ

Өвөлжилтөд 96 давс цацагч, 432 зам цэвэрлэгч машин ажиллана

Нөмрөгийн дархан цаазат газрын 468 мянган га талбай түймэрт өртжээ

