Ардчилсан Нам Н.Учралын Засгийн газрыг огцруулах чиглэл өглөө

Ардчилсан Намын улс төрийн зөвлөл өнөөдөр хуралдаж, Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар болон 2026 оны төсвийн тодотголын асуудлыг хэлэлцсэн байна. Хурлын шийдвэрийг намын дарга О.Цогтгэрэл танилцууллаа.
Тэрбээр 2026 оны төсвийн тодотголд Ерөнхий сайдын хувийн ашиг сонирхол нэвт шингэсэн гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Мөн өнгөрсөн хавар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барьж байхад улсын төсөв 1.4 их наяд төгрөгөөр тасарч байсан гэдгийг дурдлаа.
Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрын газар огцрох ёстой. Огцрохын тулд Н.Учрал сайд өөртөө итгэл үзүүлэх асуудлыг оруулж ир. Оруулж ирэхийг шахаж ажиллах чиглэлийг өгсөн
Улс төрийн зөвлөл УИХ дахь намын бүлэгт чиглэл өгсөн гэдгийг О.Цогтгэрэл мэдэгдэв. Төсвөөс өмнөх УИХ дээр Н.Учралын Засгийн газарт итгэж байна уу гэдэгт шийдэл гаргуулахыг шаардсан бөгөөд итгэл үзүүлэх асуудлыг оруулж ирэх шалтгаан нь улсын төсвийн тодотгол гэж тайлбарлав.
Н.Учралын Засгийн газрын кабинетын гишүүд Ерөнхий сайддаа итгэхгүй байгаа талаар тэрбээр хэлсэн. Н.Учрал 3.5 тэрбум төгрөгийн асуудлыг тайлбарлахдаа "Манай сайд нар оруулаад ирчих шиг боллоо" гэсэн гэдгийг дурдаж, үүнээс кабинетын зарчим алга гэж дүгнэв.
Зарим мэдээллээр Засгийн газрын гишүүдийн авлига хээл хахууль, худал хулгай хэрээс хэтэрсэн гэж О.Цогтгэрэл мэдэгдэв. Хууль зүйн сайд ял наймаалцаж, баримт бичлэгтэйгээ олон нийтэд гарч ирсэн гэж тэр хэлсэн. Гадаад хэргийн сайд өөрийнхөө компанид гадаад паспорт хэвлэдэг болсон, Зам тээврийн сайд хувийн төмөр зам барьж, гадна дотнын хөрөнгө оруулагчдыг залилсан гэх асуудал явж байгааг мөн дурдав.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

