Ардчиллын өдөр: улс төрийн намуудын форум есдүгээр сарын 21-нд болно

Олон улсад жил бүрийн есдүгээр сарын 15-нд тэмдэглэдэг Ардчиллын өдөртэй холбогдуулан улс төрийн намуудын төлөөлөл өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, есдүгээр сарын 21-нд "Rising hand and voice" форум болохыг зарласан байна.
Форумын зорилго нь хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, ардчилсан нийгэмд тулгамдаж буй асуудлаа ярилцах гэж зохион байгуулагчид хэллээ. Мөн энэ нь аль нэг намын өмчлөл биш, дундын талбар гэж тодотгосон.
Монголын Хүний Төлөө Намын дарга Х.Бат-Ялалт: "Монголчууд хэсэг бүлэгт хуваагдаад, нэг нэгнийгээ өөр өөр өнгөөр хардаг биш эх орныхоо төлөө ардчиллаа бэхжүүлэх шаардлагатай байна. Сүүлийн үед эрх баригч намаас ардчилал бол муухай гэдэг ойлголтыг түгээх гэж оролдож байна. Ардчилал бидэнд эрх чөлөөтэйгээр үгээ хэлэх, өмч хөрөнгөтэй байх, хүссэн газраа зорчих эрхийг өгсөн. Иймд үүний төлөө дуу хоолойгоо өргөе. Өнгөрсөн хар бараан зүйлээ яриад байх биш ирээдүйд хэрхэн гэрэл асаах вэ гэдгээ ярилцъя. Есдүгээр сарын 21-ний үйл ажиллагаанд олон нам оролцож, дуу хоолойгоо хүргээсэй гэж хүсэж байна" гэлээ.
Иргэдийн Оролцооны Нэгдсэн Намын төлөөлөл П.Баяртүвшин: "Ардчилал гээд ярихаар попордог сэдэв мэт ойлгодог болчихсон байна. Манай нам энгийн иргэдийг аль болох улс төрд оролцуулах зорилготой. Таны дуу хоолой хэрэгтэй гэдгийг ойлгуулах хүсэлтэй байдаг. Ардчиллын өдрөөр олон нам бидэнтэй нэгдээсэй. Жижиг намууд олон оролцох тусам бид дуу хоолойгоо тод хүргэнэ гэдгийг уриалмаар байна" гэж байв.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

